
Миома гэдэг умайн хоргүй хавдар бөгөөд байршлын хувьд умайд 95% умайн хүзүүнд 5% тус тус үүсдэг. Умайн аль давхаргат умайн хоргүй хавдар үүссэнээс хамааран танд илрэх зовуурь хамаарна. Жишээ нь умайн салст давхарга луу түрж ургасан үед биений юм их хэмжээтэй ирдэг байхад умайн булчингийн гүнд ургасан үед биений юм өвдөлттэй ирэхээс биш , биений юмны хэмжээнд нөлөөлдөг. Умайн лейомиома байршлаар нь ангилж, эмчилгээний тактик харилцан адилгүй байдаг.
Умайн лейомиома үед дараах зовуурь
Гэхдээ ихэнхдээ зовуурьгүй, эмэгтэйчүүдийн үзлэг, ЭХО шинжилгээгээр оношилогддог.
Миомыг консерватив, мэс заслын 2 аргаар эмчилж байна. Эмчилгээг хийхдээ өвчтөний нас, урьдал өвчний суурь, эрхтэн тогтолцооны болон эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний үрэвсэлт өвчний байдал , биений юмны алдагдлыг тооцоолж сонгоно. Консерватив эмчилгээ гэдэг ерөнхийдөө эмийн эмчилгээ бөгөөд өвчтөнд илэрсэн цус багадалтыг эмчлэх, биений юм өвдөлттэй ирдэг бол даавар эмчилгээ, эмэгтэйчүүдийн үрэвсэл байвал үрэвслийг дарах эмчилгээг хийнэ. Харин эдгээр эмчилгээнд үр дүн муутай байвал даавар эмчилгээг 6 сарын турш хийнэ. Миомын ургалтанд В бүлгийн витаминууд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж үздэг. Харин витамин Е, Д, С хэрэглэхийг эмч нар зөвлөдөг.
Миомны хэмжээ хэт том, түргэн ургалттай, цус алдалтыг тогтоох эмчилгээнд үр дүнгүйгээр цус багадалттай , умайн хөндий луу түрж ургасан, зангилаа үхжмэл болсон байвал дурангийн мэс засал эмчилгээг хийнэ. Залуу эмэгтэйд аль болох эмийн эмчилгээ хийж, хавдрын хэмжээг барих эмчилгээ хийнэ.