


Нэг савлагаанд 3 ширхэг хэрэглэлтэй. Цүнх, халаасанд багтах авсаархан савлагаатай тул хаана ч авч явахад хялбар. 350 мм урттай тул шөнө унтах үед хэрэглэхэд зохимжтой бөгөөд, тав тухтай амрахад тусална.
Эмэгтэй хүн бүрийн тав тухыг эрхэмлэн, бид 2020 оноос 2025 он хүртэл таван жилийн хугацаанд олон улсын стандарт, материалын бүтэц, эмэгтэйчүүдийн биеийн физиологийн онцлогийг нарийвчлан судалсан. 100% хөвөн даавуугаар хийгдсэн харшил өгөхгүй бүтээгдэхүүнтэй брэнд юм. Нийт 2 төрлийн цуврал болон эмэгтэйчүүдийн эмзэг хэсгийн ариун цэврийн салфеткатай байна. Тав тух, аюулгүй байдлыг өдөр бүр мэдрэх нь эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг тэтгэдэг.
Тансаг, торгомсог гадаргуу
Зөөлөн торгомсог бүтэц нь танд арьсанд таатай мэдрэмж төрүүлж, тав тухыг нэмэгдүүлнэ.
Амьсгалдаг технологи
Агаар нэвтрүүлэх бүтэц нь чийг хуримтлагдахаас сэргийлж, шинэхэн, цэвэрхэн байдлыг хадгална.
Зөөлөн, нимгэн, түгжих систем
Шингэнийг агшин зуур шингээж, хуурай, тав тухтай байдлыг удаан хугацаанд мэдрүүлнэ.